Олон улсын жишигт нийцсэн “Өндөрхаан” нисэх буудал ашиглалтад орлоо

Олон улсын жишигт нийцсэн “Өндөрхаан” нисэх буудал ашиглалтад орлоо

Хэнтий аймагт байрлах “Өндөрхаан” нисэх онгоцны буудлын шинэчлэн барьсан цогцолбор өнөөдөр нээлтээ хийлээ.

“Өндөрхаан” нисэх буудал нь анх 1958 онд Зөвлөлтийн нисэх отрядын суурин дээр байгуулагдаж, ердөө долоон орон тоотойгоор ажиллаж байсан. Харин өнөөдөр олон улсын жишигт нийцсэн, иж бүрэн шинэчлэгдсэн дэд бүтцээр дахин сэргэж байна. Энэхүү шинэ бүтээн байгуулалт нь Монгол Улсын Засгийн газар болон Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн хооронд байгуулсан хэлэлцээрийн хүрээнд 3.5 сая ам.долларын буцалтгүй тусламжаар хэрэгжсэн “Өндөрхаан нисэх буудлыг шинэчлэн барих төсөл”-ийн үр дүн. 2020 оноос эхлэн гурван багц ажлаар амжилттай хэрэгжиж, өнөөдөр бүрэн гүйцэтгэлтэй ашиглалтад орж байна.

Энэхүү байгууламж нь Олон улсын иргэний нисэхийн байгууллагын (ICAO) 3С ангиллын шаардлагыг хангасан бөгөөд цагт 50 зорчигч хүлээн авах хүчин чадалтай. Одоогийн байдлаар шинэ буудал нь ерөнхий зориулалтын нислэг буюу онцгой, тусгай үүргийн болон аялал жуулчлалын захиалгат нислэгүүдийг хүлээн авна. Цаашид тогтмол орон нутгийн нислэг, нислэгийн чиглэл өргөтгөх төлөвлөгөөтэй аж