Монгол тогооч нар дэлхийн аваргын хагас шигшээд оролцох эрхээ авчээ

Монгол тогооч нар дэлхийн аваргын хагас шигшээд оролцох эрхээ авчээ

“Global Culinary Challenge Malaysia” буюу дөрөв дэх удаагийн Тогоочдын мэргэжлийн ур чадварын олон улсын А зэрэглэлийн тэмцээн Малайзын Куала Лумпур хотноо болсон аж.

Нийт 31 орны 690 гаруй тогооч хурд хүч, авьяас чадвар, ур ухаанаа сорин, гал тогооны урлагийн гайхамшгийг бүтээлцлээ. Тус тэмцээнд багын ахлагч Э.Хангарьд гишүүд Э.Энхбаяр, Э.Тэнгэр, Т.Алтангэрэл “Continental” шүүгч Р.Батбаатар “rookie” шүүгч Ц.Мэнджаргал гэсэн бүрэлдэхүүнтэйгээр эх орноо төлөөлөн оролцжээ.

  • Э.Хангарьд: хоёр мөнгө, хоёр хүрэл медаль
  • Э.Тэнгэр: гурван мөнгөн медаль
  • Т.Алтангэрэл: хоёр мөнгөн медаль

Э.Энхбаяр 1 алтан медаль / Шилдэг хоолны цом/ 2 мөнгөн медаль, 1 хүрэл медаль, нийт оноогоор Шилдгийн шилдэг тогоочоор шалгарч алтан цомын эзэн болсон байна.

Мөн “Srorm team” багийн ур чадвараараа шилдгээр шалгарч “Excellent Team Award” алтан цом авч монгол тогоочдын баг нийт гурван цом, нэг алт, есөн мөнгө, гурван хүрэл медаль эзэд болсон байна. Дэлхийн гал тогоонд Монгол хэмээх нэрийг дахин бахархалтайгаар эгшиглүүлжээ.