Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Д.Энхтайван төрөх гэж байсан эхийг эсэн мэнд эх барьж авчээ.
Тодруулбал, Өнөөдөр буюу долоодугаар сарын 4-ний шөнө 01:00 цагийн орчимд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн хуучин 22-ын товчооны постод үүрэг гүйцэтгэж байсан Сонгинохайрхан дүүргийн замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Д. Энхтайван төрөх гэж байсан эхийг эсэн мэнд эх барьж. 103-т аюулгүй эх үр хоёрыг эсэн мэнд хүлээлгэн өгсөн аж. Цагдаагийн алба хаагч Д.Энхтайван болон Сонгинохайрхан дүүргийн замын цагдаагийн хамт олонд талархал илэрхийлье.