Олон улсын жүдо бөхийн холбооны цуврал тэмцээнийг нэг болох “Улаанбаатар Их дуулга” тэмцээн энэ сарын 25-27-нд болно.
“Улаанбаатар Их дуулга” тэмцээн нь “Лос Анжелес 2028” зуны олимпын наадмын эрхийн оноо олгох, дэлхийн чансааны оноо олгох өндөр зэрэглэлийн тэмцээн болж байгаагаараа онцлог болж байна. Тус тэмцээн “AIC Steppe Arena”-д зохион байгуулагдана.