"Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад 12 мянга гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэдэг"

"Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад 12 мянга гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэдэг"

Цагдаа, дотоодын цэргийн байгууллага нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, улсын онц чухал объектуудыг хамгаалах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг.

Монгол Улсын Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “Агентлагийн орон тооны дээд хязгаарыг Засгийн газар, ... тогтоодог. Мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.4 дэх хэсэгт тухайн салбарын сайд агентлагын зохион байгуулалтын бүтэцийг баталдаг аж. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 153 дугаар тогтоолоор “Цагдаагийн байгууллагын зарим ажил, үйлчилгээ, хангалтын жишиг норматив”-ыг тогтоосон байдаг.

Эдгээр хууль эрх зүйн хүрээнд Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын өнөөдөрийн байдлаар 12 гаруй мянган алба хаагчтайгаар гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, улсын онц чухал обьектын хамгаалах хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ хэрэгжүүлж ажиллаж байгаа. Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын гэмт хэрэг, зөрчил шалгах эрх бүхий 5000 орчим алба хаагч ажиллаж байна /эрүү, мөрдөн, хэрэг бүртгэх, хэсгийн байцаагч, эргүүлийн офицер, байцаагч, замын цагдаагийн зохицуулагч/.

Мөн 4000 гаруй алба хаагч нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр /эргүүлийн офицер, эргүүлийн цагдаа, хэсгийн байцаагч, хороо хариуцсан цагдаа, харуул, хамгаалалтын цагдаа гэх мэт албан тушаалд/,  8.8 хувь нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр, 12 хувь нь Захиргааны чиглэлээр тус тус ажиллаж байна. Улсын хэмжээнд нийт алба хаагчдын 1.8 хувийг удирдах албан тушаалтан /газар, хэлтсийн дарга/ эзэлж байна.