Монгол Улсын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болсон ТОП-100 аж ахуйн нэгжийг жил бүр тодруулан өргөмжилдөг уламжлалын дагуу Засгийн газар, МҮХАҮТ-аас 2024 оны шилдэг ААН-үүдийг жагсаан эрэмбэлж, өнөөдөр олон нийтэд зарлалаа.
Энэ жилийн хувьд төрийн болон хувийн хэвшлийн аж ахуй нэгжийг тусад нь эрэмбэлж шалгаруулсан. Энэ үеэр “Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүний дөрвөн компани Төрийн өмчит ТОП-10 аж ахуйн нэгжид шалгарсан байна.