Увс аймагт бага насны хүүхэд унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцож яваад ачааны автомашинд дайруулж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, Увс аймгийн төвд зургаадугаар сарын 27-ны өдөр осол гарсан аж. Тухайн өдөр тус аймгийн цагдаагийн газарт “Гурван замын уулзварт ачааны автомашин унадаг дугуйтай хүүхэд дайрсан байна” гэсэн дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн газар дээр нь очиж шалгахад, иргэн Б нь HOWO маркийн автомашиныг жолоодож яваад унадаг дугуй унаж явсан бага насны хүүхдийг дайрсан нь урьдчилсан байдлаар тогтоогджээ.