“Хан-Уул дүүргийн гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд олон улсын туршлагыг нэвтрүүлэх нь” хэлэлцүүлэг зохион байгууллаа

“Хан-Уул дүүргийн гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд олон улсын туршлагыг нэвтрүүлэх нь” хэлэлцүүлэг зохион байгууллаа

Хан-Уул дүүргийн гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал болон хүрээлэн буй орчны загварчлалын (СРТЕD) талаар ойлголтыг нэмэгдүүлж, хэрэгжүүлэх боломжтой хамтарсан шийдлийг тодорхойлох зорилгоор

  • Хан-Уул дүүрэгт бүртгэгдсэн гэмт хэрэг зөрчлийн нөхцөл байдлын танилцуулга
  • Хүрээлэн буй орчны загварчлалын тухай ойлголт, үндсэн зарчим, амжилттай хэрэгжсэн жишээнүүд
  • ХУД-ийн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, орчны төлөвлөлт ашиглан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг чиглүүлэх нь
  • ”Хүүхэд хохирсон, холбогдсон зөрчлийн гаралт, шийдвэрлэлт, шалтгаан нөхцөл” сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлж цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны зөвлөмжийг танилцуулан хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.

Эдгээр чиглэлээр боловсруулсан “Зөвлөмж”-ийг дүүргийн харьяа байгууллагуудад хүргүүлэхээр шийдвэрлэж, хэлэлцүүлэг нь орон нутгийн удирдлагын бодит санаачилгаар зохион байгуулагдсан анхны арга хэмжээ гэдгээрээ онцлог байлаа.