ТОДРУУЛГА: Тайз нурж гурван хүн гэмтсэн хэрэгт цагдаагийн байгуулагаас бүрэлдэхүүн гарч, хэргийн газарт ажиллаж байна

ТОДРУУЛГА: Тайз нурж гурван хүн гэмтсэн хэрэгт цагдаагийн байгуулагаас бүрэлдэхүүн гарч, хэргийн газарт ажиллаж байна

Хүчтэй шороон шуурганы улмаас Сүхбаатарын талбайд байрлуулсан тайз нурж, 2 том хүн, нэг хүүхэд гэмтсэн ноцтой хэрэг гарсан талаар бид мэдээлсэн. 

Тэгвэл тус хэргийн талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Өнөөдөр 18:40 цагийн орчимд Сүхбаатарын талбай дээр Төмөр асар нурж 2 том хүн 1 хүүхэд гэмтсэн гэх мэдээлэл бүртгэгдсэн. Цагдаагийн байгуулагаас бүрэлдэхүүн гарч хэргийн газар ажиллаж байна. Гэмтсэн иргэд эмнэлэгийн байгууллагын тусламж авч, Түргэн тусламжаар ГССҮТ-рүү хүргэгдсэн" гэх мэдээллийг өглөө.




Өнөөдөр тахиа өдөр

1 цагийн өмнө