Н.Нандинхүсэл: Анхны олон улсын тэмцээнээсээ медаль авч, МУГТ цол хүртсэндээ баяртай байна

Н.Нандинхүсэл: Анхны олон улсын тэмцээнээсээ медаль авч, МУГТ цол хүртсэндээ баяртай байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 3x3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн тамирчдад МУГТ цол олгосон. Тэгвэл Монголын сагсан бөмбөгийн анхны гавьяатууд сэтгүүлчдэд ярилцлага өглөө. 

МУГТ Н.Нандинхүсэл “Энэ амжилт бол бидний мөрөөдөл байсан. Бид шокоосоо ч гараагүй хэвээр байна. Миний хувьд 10 настайгаасаа сагсан бөмбөг тоглож эхэлсэн. Анхны оролцсон олон улсын тэмцээнээсээ медаль авсандаа баяртай байна. МУГТ гэх цолыг хүртсэндээ итгэж чадахгүй байна. Би АНУ-ын коллежийн лигийн “Division 1”-т тоглохыг хүсдэг байсан. Тэгтэл сая флоридагийн их сургуулиас тэтгэлэг ирсэн. Тэнд тоглох болсондоо баяртай байна”гэв.

ВИДЕО:




Өнөөдөр тахиа өдөр

1 цагийн өмнө