Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 3x3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн тамирчдад МУГТ цол олгосон. Тэгвэл Монголын сагсан бөмбөгийн анхны гавьяатууд сэтгүүлчдэд ярилцлага өглөө.
МУГТ О.Хулан “Миний хөдөлмөр, зүтгэлийг үнэлж байгаад үнэхээр их баярлалаа. Гайхалтай мэдрэмж төрж байна. Миний хувьд 2018 оноос хойш сагсан бөмбөгийн спортоор хичээллэж байна. Өнгөрсөн хугацаанд маш олон хожигдлыг амссан. Монголчууд маань маш сайхан дэмждэг. Монгол ард түмнээ баярлуулах юм сан гэж үргэлж хүсдэг байсан. Тэр мөрөөдөл тээж, олон жил шаргуу хөдөлмөрлөсөн. Шаргуу хөдөлмөрийн үр дүн гардаг юм байна. Манай багийн тамирчид нас залуу. Илүү сайхан ирээдүй бий. Энэ их хайр хүндлэлийг дааж, хичээж амьдрах болно. Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн гээд ах нараасаа түрүүлж МУГТ гэх том цол хүртсэндээ санаа зовж байна. Удахгүй ах нар маань МУГТ цол хүртээд, хамт баяраа тэмдэглэнэ гэдэгт итгэж байна. Монгол улс мандан бадраг” гэв.
ВИДЕО: