Нийслэлийн прокурорын газраас “О” ХХК-нд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны тойргийн шүүхэд шилжүүлжээ.
Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас ашигт малтмалын хайгуул, ашигт малтмал ашиглалт, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “О” ХХК нь “Химийн хорт болон аюултай бодисын ангилал”-д багтсан калийн дихромат, натрийн карбонат, гипохлоритын уусмал гэх нэршилтэй нийт 4 литр химийн хорт аюултай бодисыг үйлдвэрийн байрандаа хууль бусаар хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 3 /Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар эргэлтэд оруулах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Дорноговь аймаг дахь Сум дундын анхан шатны тойргийн шүүхэд.шилжүүлсэн байна.