Хоёр эмэгтэйн амийг хөнөөсөн хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно

Хоёр эмэгтэйн амийг хөнөөсөн хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно

Өнгөрөгч оны зургадугаар сард 32 болон 16 настай эмэгтэйчүүдийн амь насыг хөнөөсөн Чингэлтэй дүүргийн ....хаягт оршин суух 20 настай Д гэгчийг олж тогтоон, шалгаж эхэлсэн тухай бид урьд нь мэдээлж байсан. 

Тэгвэл, өнөөдөр /2025.01.13/ 32 болон 16 настай эмэгтэйчүүдийн амийг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг 15:30 цагаас болох юм байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, өнөөдрийн хурлаар 16 настай охины амийг хөнөөхөд хамт байсан хүмүүсийг бүгдийг нь яллах уу эсвэл нэгэнд нь бүх хэргийг тохоод цааш шүүх рүү шилжүүлэх үү гэдгийг шийдэх гэнэ.