БНСУ-ын “Харбин” кино 2024 онд БНСУ-д албан ёсоор нээлтээ хийсэн. Уг нь кино нь манай улсын Өмнөговь аймагт зураг авалт хийсэн юм.
"Харбин" кино нээлтээ хийхээсээ өмнө Торонтогийн олон улсын кино наадамд оролцож дэлхийн зах зээлд танигдсан тус бүтээлийг одоогоор 117 улсын кино театр худалдан аваад байгаа гэнэ. Монгол, Өмнөд Солонгос, Латви зэрэг улсад зураг авалтаа хийсэн уг кинонд БНСУ-ын алдарт жүжигчин Хён Бин гол дүрийг нь бүтээсэн юм. Тус кино компанийн мэдээлснээр Япон, Америк, Франц, Тайвань, Австрали, Испани тэргүүтэй улсын кино театрууд эрхийг нь худалдан авчээ. Сонирхуулахад, энэ сарын 9-ний байдлаар Өмнөд Солонгост киноны 3.82 сая тасалбар зарагдсан бөгөөд дотоодынхоо бокс оффист 16 өдрийн турш тасралтгүй тэргүүлж байгаа аж.