Монголчууд анх удаа өвлийн спортын наадамд кёрлингийн төрлөөр оролцоно

Монголчууд анх удаа өвлийн спортын наадамд кёрлингийн төрлөөр оролцоно

БНХАУ-ын Харбин хотноо удахгүй нээлтээ хийх Азийн ес дэх удаагийн өвлийн спортын наадмын цана, тэшүүр, биатлон болон кёрлингийн төрөлд нийт 36 монгол тамирчин оролцоно.

Энэ удаагийн наадамд манай улсаас анх удаа кёрлингийн спортын хоёр тамирчин оролцох гэж байгаагаараа онцлогтой билээ. Монголын кёрлингийн холбоо 2019 оноос идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд манай тамирчид 2022 оны 10 сард Финланд улсад зохиогдсон өсвөрийн ДАШТ-д бүтэн багаараа оролцож байжээ. Мөн 2024 оны наймдугаар сард Норвегийн Лиллехаммер хотноо болсон Залуучуудын кёрлингийн цугларалтад дөрвөн тамирчин, нэг дасгалжуулагч очиж байв.