Өнөөдөр /2025.01.13/-ны өдөр Төрийн ордонд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Г.Уянгахишиг, А.Ундраа, Ч.Лодойсамбуу нарын дөрвөн гишүүн нэмэгдсэн өртгийн татварын хувь хэмжээг 5 хувь болгох хуулийн төслийг өргөн барьж буй талаараа мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж ярихдаа, энэ хуулийг 2019 онд өргөн барьсан боловч хэлэлцэхгүй байсаар байгаад УИХ-ын дэгийн дагуу буцаагдсан байсан. Шинэ парламент гарч ирээд гишүүдтэйгээ хамтраад НӨАТ-ын татварыг 5 хувь болгох хуулийн төслөө дахин өргөн барьж байна. Өнөөдрийн байдлаар 180 мянган аж ахуйн нэгж бий. Тэдний 80 мянга нь НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн байгаа. 250 мянган хувиараа аж ахуй эрхлэгч иргэний 50 мянга нь хувиараа татвар төлөгчөөр бүртгүүлсэн.
Яагаад аж ахуй эрхлэгчид НӨАТ төлөгчөөр бүртгүүлэхдээ ийм хойрго байна гэхээр НӨАТ хэтэрхий өндөр байгаатай холбоотой. НӨАТ-ын татварыг 5 хувь болгосноор 6.5 их наяд төгрөгийн НӨАТ-ын татвар нийт татварын 24 хувийг бүрдүүлж байгаа.
НӨАТ-ын татварыг өнгөрсөн жил 5 хувь болгосон бол 3.8 их наядаар НӨАТ татвар багасна гэж шууд автоматаар тооцож болохгүй. Татварыг багасгаад буцаагаад татварын бааз суурь нэмэгдэх замаар 250 мянган хувиараа хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийн 150 мянга нь НӨАТ төлөгчид бүртгүүлнэ. Дээрээс нь 180 мянган аж ахуйн нэгж татвар төлөгчөөр нэмж бүртгүүлэх, татварын орлого багасахгүй харин эсрэгээрээ аж ахуйн нэгжийн орлогын татвар нэмэгдэх боломж бүрдэнэ. Эдийн засаг татвараас үл шалтгаалан өсөх боломжийг бий болгох юм. 2024 онд НӨАТ-ын татварыг 5 хувь болголоо гэхэд 3.8 их наядаар орлого тасрах бус 1 их наядаар орлого тасрах байлаа. Монголын ард түмэн бүгдээрээ бараа бүтээгдэхүүнээ хямд хэрэглэх, дээрээс нь эдийн засаг эрчимжих боломжийг гаргаж өгөх боломжтой байсан. Энэ хавар Ерөнхий сайдаас нийгмийн даатгалын шимтгэл болон татварын ачааллыг багасгах талаар шинэчлэлийн ажлыг хийнэ гэж зорьж байгаа.
ВИДЕО: