Оросын Курск мужид Украины цэргийнхэн Хойд Солонгосын хоёр цэргийг олзолж, тэдийг Киевт хүргэсэн талаар BBC агентлаг мэдээлжээ. Харин Украины Ерөнхийлөгч В.Зеленский Хойд Солонгосын хоёр цэргийн бичлэгийг нийтэлж, тус улсын удирдагч Ким Чен Унтай солилцоо хийхийг саналыг тавьсан байна.
Тэрээр, "Орост олзлогдож байгаа Укрианы цэргүүдийг солих ажлыг Ким Чен Ун зохион байгуулж чадвал хоёр цэргийг өгөхөд бэлэн байна. Буцахыг хүсэхгүй байгаа Хойд Солонгосын цэргүүдийн хувьд өөр сонголт ч байж магадгүй” гэж мэдэгджээ. Харин Украины талд олзлогдоод байгаа Хойд солонгосын цэргийн нэг нь, "түүнийг бэлтгэл сургуулилт хийж байгаа" гэж дарга нь хэлжээ.
Эх сурвалж: BBC