Утаа, цахилгаан дулааны үнийг эсэргүүцсэн иргэдийн тайван жагсаал Сүхбаатарын талбайд үргэлжилж байна. Энэхүү жагсаал одоогоор 2 мянга орчим иргэд оролцож байгаа гэх албан бус мэдээлэл байгаа юм. Тэгвэл Сүхбаатарын талбайд тайван жагсаал хийж буй иргэд рүү автомашинтай үл таних иргэн дайрч орж ирсэн хэрэг явдал гарлаа. Харин энэ үеэр иргэдийн эрүүл мэнд хохирсон эсэх нь тодорхойгүй байна.