Өнөөдөр жагсаал хоёр дахь өдрөө үргэлжлэх төлөвтэй байгаа тул иргэдийг бусдын өдөөн хатгалгад авахгүй байхыг анхаарууллаа

Өнөөдөр жагсаал хоёр дахь өдрөө үргэлжлэх төлөвтэй байгаа тул иргэдийг бусдын өдөөн хатгалгад авахгүй байхыг анхаарууллаа

Сүхбаатарын талбайд өчигдөр эхэлсэн жагсаал өнөөдөр /2025.01.12/ хоёр дахь өдрөө үргэлжлэх төлөвтэй байгаа юм. Төв талбайд цугласан иргэд өчигдөр Төв замын хөдөлгөөнийг хааж, Засгийн газар огцрохыг шаардаж байсан юм. Улмаар төрийн ордон руу дайрсан хэрэг явдал ч гарсан.

Тэгвэл жагсагчид өнөөдөр Их Тэнгэрийн амны замыг хааж, шаардлага тавина гэсэн талаар Gogo.mn сайт мэдээлсэн байна. Харин ЦЕГ-аас жагсаал цуглаанд оролцож байгаа иргэд, оюутан залуусыг аюулгүй байдлаа хангаж, гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлж бусдын өдөөн хатгалгад авахгүй байх, цаашилбал хууль бус ажиллагаанд оролцохгүй байхыг анхааруулжээ. 




Өнөөдөр могой өдөр

8 цагийн өмнө