16 настай охин болон 32 настай эмэгтэйг хөнөөсөн хэрэгт яллагдагчаар татагдсан Ц.Давгадорж хориотой байгаа бол Х.Энхсайхан нь гадуур шалгагдаж байна

16 настай охин болон 32 настай эмэгтэйг хөнөөсөн хэрэгт яллагдагчаар татагдсан Ц.Давгадорж хориотой байгаа бол Х.Энхсайхан нь гадуур шалгагдаж байна

Чингэлтэй дүүргийн 20 дугаар хороонд оршин суух 20 настай эрэгтэй Д гэгч нь өнгөрсөн зун 16, 32 настай эмэгтэйг хөнөөгөөд уг гэмт үйлдлээ нуусан далдлахын тулд амь хохирогч нарын цогцсыг чемодан болон хувцасны шүүгээнд хийж нуусан байхад нь цагдаагийн байгууллагаас олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг явуулж, улмаар прокуророос хэргийг шүүхэд шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тэгвэл тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр буюу нэгдүгээр сарын 13-ны өдөр болохоор товлогдсон байна.

Тодруулбал, дээрх хэрэгт яллагдагчаар татагдсан Ц.Давгадорж, Х.Энхсайхан нарыг Эрүүгийн хуулийн 10.1-2-2.1, 2.5, 2.6, 2.7, 13.5-2-2.2, 17.1-3-3.1_ 17.3-3-3.1, 26.1-2, 17.8-1, 12.5-1 дэх хэсэгт зааснаар ялласан байна. Шүүгдэгч Ц.Дагвадорж нь цагдан хориотой байгаа бол шүүгдэгч Х.Энхсайхан нь хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авахуулсан байгаа аж. Уг хэргийн шүүхийн шийдвэрийн талаар бид эргэн мэдээлэх болно.