Лос-Анжелест гарсан галд Парис Хилтон, Том Ханкс, Мэл Гибсон нарын алдартнуудын байшин шатжээ

Лос-Анжелест гарсан галд Парис Хилтон, Том Ханкс, Мэл Гибсон нарын алдартнуудын байшин шатжээ

АНУ-ын Калифорни муж ойн түймэрт автаад буй. Ерөнхийлөгч Жо Байден тус түймрийг Калифорнийн түүхэн дэх хамгийн их хохирол учруулсан түймэр хэмээн мэдээлж байгаа бөгөөд нийт 24 иргэн амиа алджээ. 

Түүнчлэн түймэр 11 мянган акр газрыг эзэлж, 360 мянган хүнийг албадан нүүлгээд байгаа бөгөөд одоогийн байдлаар нийт хохирлыг 135-150 тэрбум ам.доллар гэж тогтоосон байна. Мөн холливүүдийн одод болон дэлхийн алдартай баячуудын амьдардаг тансаг дүүргүүд галд өртөж, Парис Хилтон, Адам Броуди, Энтони Хопкинс, Билли Кристал, Жон Гудман, Белла Хадид, Мэл Гибсон, Том Ханкс нарын байшин галд өртөн шатжээ.