Ж.Чинбүрэн: Утааны сонсгол хийх ажлын хэсгээс лхагва гараг бүр дэд сонсгол зохион байгуулахаар боллоо /ВИДЕО/

Ж.Чинбүрэн: Утааны сонсгол хийх ажлын хэсгээс лхагва гараг бүр дэд сонсгол зохион байгуулахаар боллоо /ВИДЕО/

Утааны сонсголыг хоёрдугаар сарын 2,3-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон билээ. Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн “Утааны сонсгол” хийх талаар өнөөдөр /2025.01.13/ Төрийн ордонд мэдээлэл хийлээ. 

Тэрбээр, ажлын хэсэг хуралдаж, сонсгол явуулах өдрөөс өмнө дэд хэлэлцүүлэг хийх тов, сэдвийг эцэслэн баталсан. Ажлын хэсгээс “Агаарын бохирдол ба эрүүл мэнд”, “Эрхзүйн орчин, бодлогын баримт бичиг, шийдвэрийн хэрэгжилт, үр дүн, төсвийн зарцуулалт” сэдвээр хоёр дахь дэд сэдэв, “Зуух түлшний технологи” гэсэн гурван дэд хэлэлцүүлгийг үндсэн хэлэлцүүлгийн өмнө зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Уг хэлэлцүүлгүүдийг долоо хоног бүрийн лхагва гарагт 14:00-18:00 цагийн хооронд явуулна. Энэ долоо хоногийн лхагва гарагт “Агаарын бохирдол ба эрүүл мэнд” сэдвээр бид дэд хэлэлцүүлэг хийх гэж байна. Дэд хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд ахалж ажиллах болно.  

ВИДЕО: