БНСУ-д болсон мөсөнд авиралтын аваргад монгол ах дүүс мөнгөн медаль хүртлээ

БНСУ-д болсон мөсөнд авиралтын аваргад монгол ах дүүс мөнгөн медаль хүртлээ

Мөсөнд авиралтын дэлхийн цомын аварга шалгаруулах цуврал тэмцээн БНСУ-д боллоо.

Энэхүү тэмцээнд Монголын тамирчин ах дүүс болох Н.Хэрлэн, Н.Сэлэнгэ нар оролцож, хос мөнгөн медаль хүртжээ. Тэд ОУХМ цолтой, Говь-Алтай аймгийн Тонхил сумын "Сутайн бор" клубийн тамирчид юм. Н.Хэрлэн энэ тэмцээний эрэгтэйчүүдийн хурдны төрөлд Ази тивийн аваргын мөнгөн медалийн болзлыг мөн хангасан бөгөөд Дэлхийн цомын алт, мөнгө, хүрэл медалийн эзэн. Харин Н.Сэлэнгэ Ази тивийн аварга шалгаруулах эмэгтэйчүүдийн хурдны төрөлд алтан медалийн болзол хангажээ.