Манай улсад 1.3 сая хүн сүрьеэгээр нас баржээ

Манай улсад 1.3 сая хүн сүрьеэгээр нас баржээ

Монголын Сүрьеэтэй тэмцэх холбоо, ЭМЯ-ны Сүрьеэ судлалын мэргэжлийн салбар зөвлөлтэй хамтран “Монгол Улсад сүрьеэг устгахад иргэний нийгмийн манлайлал” форумыг хоёр дахь удаагаа зохион байгууллаа. 

Тодруулбал, Монгол Улсад сүрьеэ өвчин нийгмийн эрүүл мэндийн ноцтой асуудал байсаар байна.  Олон жил буурч байсан сүрьеэгийн тоо дахин нэмэгдсэн бөгөөд 1.3 сая хүн сүрьеэгээр нас баржээ. Мөн дэлхий даяар 2022 онд 10.6 сая хүн сүрьеэгээр шинээр өвчилсөн бөгөөд үүнээс 5.8 сая нь эрэгтэй, 3.5 сая нь эмэгтэй, 1.3 сая нь хүүхэд байна. Үндэсний хэмжээнд 2022 онд хийсэн судалгаагаар сүрьеэтэй хүмүүс эрүүл мэндийн байгууллагад ялгаварлан гадуурхагдаж, гэр бүлийн гишүүд нь олон нийтээс доромжлол амсаж байгааг харуулж байгаа юм. Иймд ТББ-ууд тогтвортой үйл ажиллагаа явуулахад төрийн болон олон улсын байгууллагатай хамтран ажиллах тухайгаа тодорхойлох шаардлагатай байгаа аж. Тус форумын үр дүнд 2030 онд сүрьеэг устгах ДЭМБ-ын стратегийн нэгэн чухал хэсэг болсон иргэний нийгмийн байгууллагууд хэрхэн хамтран ажиллах хүрээг тодорхойлж цаашид УИХ болон төрийн байгууллагуудтай хамтран Монгол Улсад сүрьеэг устгах ажилд нэгэн томоохон алхам хийх эхлэл тавигдах болно гэж зохион байгуулагчид үзэж байна.

Манай орон сүрьеэ өвчнийг 85 ба түүнээс дээш хувийн амжилттай эмчилдэг. Олон эмэнд эмэнд тэсвэртэй сүрьеэгийн хувьд эмчилгээ маш хэцүү, 24 сар хүртэл удаан үргэлжилдэг байсан. Харин одоо зургаан сар, есөн сар гэх горимуудтай болсон. Эмэнд тэсвэртэй сүрьеэгийн амжилт дэлхий нийтэд 60 хувьтай байдаг. Харин манай орны хувьд 70-аас дээш хувийн амжилттай эмчилдэг. Тэгэхээр эмнэлгийн тусламж үйлчилгээ, эмчилгээ манай оронд сайн. Хамгийн гол нь сүрьеэтэй өвчтөнийг оношилж мэдэх нь чухал. Гол нь шинж тэмдэг илэрсэн тохиолдолд яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй Хүмүүс хүндэрсэн хойно нь эмнэлэгт ханддаг гэдгийг ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны тасгийн эрхлэгч П.Насанжаргал хэллээ.