Хүчиндэх гэмт хэрэг үйлдэж, шүүхийн шатнаас оргон зайлсан этгээдийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байна

Хүчиндэх гэмт хэрэг үйлдэж, шүүхийн шатнаас оргон зайлсан этгээдийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байна

Хүчиндэх гэмт хэрэг үйлдэж, улмаар шүүхийн шатнаас оргон зайлсан этгээдийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж эхэлжээ. 

Тодруулбал, Б.Гандаваа гэгч 35 настай эрэгтэй нь хүчиндэх гэмт хэрэг үйлдэж, улмаар хэрэг нь шүүхэд шилжсэн байхад оргон зайлсан байна. Иймд Эрүүгийн цагдаагийн албанаас тухайн этгээдийг эрэн сурвалжилж эхэлжээ. Тухайн этгээдийн талаарх ач холбогдолтой мэдээллийг үнэлж авах бөгөөд хүүхдүүдийн талаарх мэдээллийг цагдаагийн 70191174, 70191420 дугаар утсанд мэдээлэхийг хүсчээ.