Өнгөрсөн долоодугаар сард Улаанбаатар хотод зохион байгуулсан сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монгол Улсын эмэгтэй шигшээ баг түүхэн амжилт үзүүлэн мөнгөн медаль хүртсэн тул нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад түрээслээд өмчлөх орон сууцны Батламж гардуулсан.
Иймд Нийслэлийн орон сууцны корпорациас тамирчдыг орон сууцанд хамруулан түрээслээд өмчлөх орон сууцны гэрээг байгуулахаа илэрхийлэхэд Бүгд Найрамдах Франц Улсын Бордо хотод олон улсын тэмцээнд оролцож байгаагаа илэрхийлээд есдүгээр сарын 02-ны өдөр Монголд ирж манай байгууллагатай орон сууцны гэрээ байгуулахаар болсон.
Түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууц нь 15 жилийн хугацаанд хүүгүйгээр эргэн төлөгдөх хөнгөлөлттэй нөхцөлтэй хөтөлбөр юм.