Хөвсгөл аймаг, Алаг-Эрдэнэ сум нэгдүгээр багийн Хатгал тосгоны “Доод модот булан” гэдэг газар 2025.04.04-ний өдөр “Хөвсгөл” нуурын мөсөн дээгүүр зорчиж яваад мөс цөмөрч, нуурын баруун эргээс 700 метр зайд, 12 метрийн гүнд автомашин живсэн байна. Тус автомашиныг татан гаргах тухай хүсэлтийг өчигдөр /2025.08.21/ 09:02 цагт хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах, салбар, Хатгал тосгон дахь 69 дүгээр анги, Хатгал тосгон дахь Цагдаагийн тасаг, Далайн захиргааны ажилтнууд “Toyota Allion” загварын суудлын автомашиныг нийт 3 цаг 16 минут ажиллаж татан гаргасан байна.