Улаанбаатар хотод өчигдөр /2025.08.21/ орсон аадар борооны улмаас гэр, хашаа, нийтийн эзэмшлийн зам талбай, орон сууцны хорооллын зоорийн давхар усанд автсан нийт 192 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн гэдгийг албаныхан мэдээлж байгаа.
Тэгвэл нийслэлд орсон борооны үеэр байшингийнхаа дээврийг янзалж байгаад унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан байна. Тодруулбал, Улаанбаатар хотод оршин суух иргэн нь борооны ус зайлуулах гэж байшингийнхаа дээвэр дээрээ гарч, янзалж байгаад унаж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Иймд иргэдийг болзошгүй эрсдэл, болгоомжгүй үйлдлээс сэрэмжтэй байхыг анхааруулах үүднээс энэхүү мэдээллийг нийтэллээ.