Эрэн хайж байсан н.Түвшин гэх хүүг зам тээврийн осолд өртөж, эмнэлэгт хүргэгдсэн байхад нь олжээ

Эрэн хайж байсан н.Түвшин гэх хүүг зам тээврийн осолд өртөж, эмнэлэгт хүргэгдсэн байхад нь олжээ

Цахим сүлжээнд өчигдөр /2025.08.19/ н.Түвшин /Бундан/ гэх өөрийгөө бүрэн илэрхийлэх чадвартай эрэгтэй хүүхдийг эрэн хайж байгаа талаарх мэдээлэл цацагдсан билээ. Энэ дагуу сайхан сэтгэлт хүмүүс болон хүүгийн ээж эрлийн ажиллагааг эхлүүлээд байсан юм.

Тэгвэл эрэн хайж байсан хүүг зам тээврийн осолд өртсөн, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдсэн байхад нь олсон байна. Иймд өөрийгөө илэрхийлэх чадваргүй, бусдаас өөр хөгжилтэй хэн нэгэнтэй таарвал цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд мэдээлж байхыг хүүгийн ээж хүсээд, хүүг нь эрэн хайхад тусалж, сэтгэлээ чилээж байсан ард иргэддээ талархаж буйгаар цахим сүлжээгээрээ дамжуулан илэрхийлжээ.