Цэцэрлэгт хамруулах хоёрдугаар шатны бүртгэл энэ сарын 28-наас эхэлнэ

Цэцэрлэгт хамруулах хоёрдугаар шатны бүртгэл энэ сарын 28-наас эхэлнэ

Нийслэлийн цэцэрлэгт явах хүсэлтэй хүүхдүүдийг бүртгэх нэгдүгээр шатны цахим бүртгэл 2025 оны наймдугаар сарын 04-нөөс наймдугаар сарын 18-нд явагдаж дууссан. 

Тэгвэл хоёрдугаар шатны хүсэлтийг наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 8-ны өдрийг дуустал “EMongolia” системээр хүлээж авахаар болжээ. Нэгдүгээр шатны бүртгэлээс хоцорсон болон түр оршин суугчийн хүүхэд хоёрдугаар шатны бүртгэлд хамрагдах боломжтой. Цэцэрлэгт хүүхдээ бүртгүүлсэн цэцэг эх, асран хамгаалагчдад хариуг нь бүртгүүлсэн утасны дугаарт мессежээр мэдээлэх юм байна. “EMongolia” системд нэвтрэн орж, нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн үр дүн үйлчилгээнээс бас харах боломжтой.