ВИДЕО: Нэг хөдөлгүүр нь шатсан онгоцыг Грект буулгахгүй нисгэж, Италид газардуулаад 281 хүнийг аварчээ

ВИДЕО: Нэг хөдөлгүүр нь шатсан онгоцыг Грект буулгахгүй нисгэж, Италид газардуулаад 281 хүнийг аварчээ

Өнгөрөгч Бямба гараг буюу энэ сарын 16 /2025.08.16/-ны өдөр "Condor Airlines" компанийн DE3665 нислэгийн дугаартай Boeing 757-300 онгоц Грекийн Корфугоос Германы Дюссельдорф хотын чиглэлд нислэг хийгээд удаагүй байхад нь баруун хөдөлгүүрийн хэсэгт нь гал гарч шатсан байна. 

ВИДЕО: 

Харин  Boeing 757-300 онгоц нэг хөдөлгүүрээр аюулгүй байдлаа ханган нисгэх боломжтой гэж үзсэн тул Корфуд эргэн буулгахгүйгээр онгоцны чиглэлийг өөрчилж, Италийн Будинцзид ослын буулт хийж, амжилттай газардсан байна. Нэг хөдөлгүүрийн хүчээр газардсан тус онгоцонд 273 зорчигч болон багийн найман гишүүн гээд нийт 281 хүн байжээ. Тэгвэл зарим хүмүүс агаарт хүчтэй, тэсрэх дуу сонссон гэх бөгөөд онгоцны хөдөлгүүрээс гал, хар утаа гарч байгааг камерт бичиж авсан байна.




Өнөөдөр хонь өдөр

3 цагийн өмнө