Алга болсон ах, дүү хоёрыг эсэн мэнд олжээ

Алга болсон ах, дүү хоёрыг эсэн мэнд олжээ

Цагдаагийн байгууллагаас М.Мөнхтэмүүлэн, М.Мөнхсаран гэх нэг айлын хоёр хүүхдийг эрэн хайж байна гэж зар гаргасан.

Хүүхдүүд өчигдөр буюу наймдугаар сарын 21-нд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс алга болсон бөгөөд тухайн өдрийн орой нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс эсэн мэнд олдсон гэж Цагдаагийн байгууллагаас мэдээлэв.