Хятадын 17 настай охин өөрийн найз залуугаа 14 мянган ам.доллараар гэмт бүлэглэлд худалдсаны дараа Тайландад аялал хийсэн хэрэг гарчээ.
Эх сурвалжуудын мэдээлснээр, "19 настай залуу тухайн охинтой биллиардын клубт танилцсан байна. Харин охин өөрийгөө чинээлэг гэр бүлийн өв залгамжлагч хэмээн танилцуулж, ажил болон “гэр бүлийн холбоо” амлан түүнийг Мьянмар руу хамт явжээ. Гэтэл Мьянмарын хил дээр очиход нь түүнийг гэмт этгээдүүд тосон авч, охин ул мөргүй алга болсон байна.
Ингээд 19 настай залуу дөрвөн сарын турш боолын хөдөлмөр эрхэлж, кибер залилангийн ажилд албадан оролцсон байна. Түүнийг өдөрт 20 цаг компьютерийн ард хүчээр суулгаж, байнга зодсон бөгөөд хохирогч 10 кг жин хасаж, сонсголын бэрхшээлтэй болжээ. Харин гэмт бүлэглэл залуугийн гэр бүлээс 48 мянган ам.долларын төлөөс шаардаж, гэр бүл нь өр зээл тавьж байж суллуулсан байна. Энэ хугацаанд охин Тайландад аялал хийж, гэмт бүлэглэлээс авсан мөнгөнийхөө нэг хэсгийг үрэн таран хийжээ. Харин түүний Хятад руу буцах замдаа баривчилсан талаар албаны эх сурвалж мэдээлжээ.
Эх сурвалж: NEXTA
🤯 A 17-year-old girl sold her boyfriend into slavery for $14,000 — and went on vacation to Thailand.
— NEXTA (@nexta_tv) August 19, 2025
A 19-year-old man met the girl in a billiard club in China. She posed as a wealthy heiress and lured him to Myanmar, promising work and “family connections.” But at the border,… pic.twitter.com/JBsjJ91Zqj