Тэргүүн шадар сайд бөгөөд эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал сайдын зөвлөлөө бүрдүүлжээ

Тэргүүн шадар сайд бөгөөд эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал сайдын зөвлөлөө бүрдүүлжээ

Эдийн засаг, хөгжлийн яам бол Монгол улсын хөгжлийн бодлогыг төлөвлөх стратегийн удирдлагын төв байгууллага. Эндээс инновац, технологи, хувийн хэвшилд суурилсан төрөлжсөн эдийн засгийн бодлого, хөгжлийг урагшлуулах төслүүд, бизнесийн эрх чөлөөг хангах шийдвэрүүд гардаг. 

Тэгвэл Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Н.Учрал сайдын зөвлөлөө бүрдүүлж анхны хуралдаанаа хийжээ. Сайдын зөвлөл нь орон тооны бус, цалингүй, шаардлагатай нөхцөлд хуралдаж Тэргүүн шадар сайдтай зөвшилцөнө.

Сайдын зөвлөл дараах бүрэлдэхүүнтэй байгуулагдсан байна.

-И.Батхүү Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга

-Ч.Улаан Гавьяат эдийн засагч, Сангийн сайд асан

-Ч.Хашчулуун Эдийн засагч, Доктор, Профессор

-Ц.Батсүх СЭЗИС, Экономиксийн тэнхим, профессор, доктор (PhD)

-Б.Түвшинтөгс Эдийн Засгийн Судалгааны Хүрээлэнгийн Захирал, Эдийн засгийн ухааны доктор (Ph.D)

-Ч.Анхбаяр МУИС, Бизнесийн сургууль, Эдийн засгийн удирдлагын доктор (Ph.D),

-Г.Бумчимэг “Банк санхүүгийн академи” ТББ, Гүйцэтгэх захирал

-Г.Энхбат Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо, Удирдах зөвлөлийн дарга

Сайдын зөвлөлийн нарийн бичгийн даргаар Тэргүүн шадар сайдын эдийн засаг, хөрөнгө оруулалтын бодлого хариуцсан зөвлөх Б.Хулан, ЭХЗЯ-ны Макро эдийн засгийн бодлогын газрын дарга Л.Энх-Амгалан нар ажиллаж байна.