Б.Өүлэнзаяа: Надтай уулзах гэж найз залуу маань сардаа нэг удаа Солонгосоос Монголд ирдэг /ВИДЕО/

Б.Өүлэнзаяа: Надтай уулзах гэж найз залуу маань сардаа нэг удаа Солонгосоос Монголд ирдэг /ВИДЕО/

"Бид хоёр өөр улсад амьдардаг учраас сардаа нэг удаа л уулзах боломж олддог. Холын зайн харилцаа хэцүү ч гэлээ хамтдаа влогоо хийж дурсамж бүтээхийн зэрэгцээ хоёр орны соёлыг хүмүүст таниулахыг хүсдэг" хэмээн ярих хосыг И Дэ Рёл болон Б.Өүлэнзаяа гэдэг. Тэд анх Б.Өүлэнзаяаг Солонгост суралцаж байх үед нь танилцаж, үерхсэн.

Хэдийгээр тэд одоо ажлаасаа шалтгаалаад тусдаа байгаа ч сардаа юм уу хоёр сардаа нэг удаа найз залуу нь Солонгосоос Монголд ирж, "Bowmeow couple" гэх цахим хуудаснаа хамтдаа хосын влог хийдэг. Мөн саяхан найз залуу болох И Дэ Рёлын эцэг эх нь Монголд ирж, Б.Өүлэнзаяаг бэр гуйжээ. Харийн улс гэлтгүй Монгол ёс уламжлалыг хүндэтгэж буй тэдний гэр бүл бие биенээ гэсэн сэтгэлийг нь халуун дулаанаар хүлээн авсанд нь үнэхээр их баярласан хэмээн бидэнд ярьсан юм. Ингээд тэдний ярилцлагыг хүлээн авна уу. 

ВИДЕО:

-Анх танилцаж байсан түүхээсээ бидэнд хуваалцахгүй юу. Мөн Монголд ирэхэд ямар санагдав?

-И Дэ Рёл: Бид хоёр анх Заяаг Солонгост ажилладаг байхад нь таньдаг хүнээрээ дамжуулан танилцаж байсан. Монголд анх ирэхэд үнэхээр өргөн уудам тал нутагтай маш гоё байгальтай, яг л миний төсөөлж байсан шиг Монголын дүр төрх байлаа. Монгол болон Солонгос улсын ижил төстэй тал гэвэл хүмүүсийнх нь царайны төрх их адилхан юм билээ. Анх намайг Монголд ирэхэд хүмүүс Монгол хүн гэж андуурдаг байсан бол Заяаг Солонгост байхад Солонгос хүн гэж андуурдаг байсан. Харин хоёр улсын ялгаатай тал нь гэвэл манай улсын цаг агаар зундаа их халуун өвөлдөө хүйтэн байдаг. Гэвч Солонгосын өвөл Монголын өвлийн хажууд юу ч биш юм билээ. Монголын өвөл үнэхээр хүйтэн байдаг бол зундаа амьдрахад тохиромжтой, таатай санагдсан.

-Солонгост анх очиж байсан үеэсээ ярихгүй юу? Харийн нутагт түшиж тулах хүнтэй байх мэдээж ханьтай, түшигтэй байсан байх тийм үү?

-Б.Өүлэнзаяа: Би 2019 онд анх Солонгос улс руу сургуулийнхаа 2+2 хөтөлбөрөөр явж байсан. Тэгээд сургуулиа төгсөөд ажил хийж ганцаараа амьдрах хэрэгтэй болоход жаахан ганцаардаж эхэлсэн. Тэр үед найз залуутайгаа танилцсан юм.

Хүний нуагт амьдарч буй надад үнэхээр дэмтэй, түшигтэй санагдаж байсан. Хэдий хүний нутагт байгаа ч гэсэн миний ард бат зогсож, дэмжээд өгөх хүн байгаадаа гэж их баярлаж байсан.

Гадаадад ганцаараа амьдардаг байхад миний хувьд нэг их хоол хийж иддэггүй байсан юм. Найз залуутайгаа танилцсанаас хойш долоо хоногт нэгээс хоёр удаа манай гэрт ирээд шинэ хүнс авч өгөөд, миний эрүүл мэндэд их анхаардаг байсан. Ээжүүд “хоолоо идээрэй” гээд л үглээд байдаг шиг тийм хайрыг гадаадад очоод мэдэрсэн үе нь тэр байсан.

-Анх нэгнийхээ гэр бүлийнхэнтэй уулзахад хэр хэцүү байв?

-И Дэ Рёл: Үерхэж байгаа хүнийхээ ээж аавтай уулзана гэдэг нь манай улсын соёлд бол энэ хүнтэй гэрлэнэ гэж бат шийдэж байж л ээж аавтайгаа уулзуулдаг. Гэтэл найз охиныхоо ээж аавтай танилцахдаа гадаад хүнтэй уулзана гэхээр яах ёстой билээ, юу хийх ёстой билээ гэж анх их санаа зовж найз охиноосоо их асуудаг байлаа. Харин манай найз охин ээж аавтайгаа яаж харьцдаг шигээ л харьцахад болно гэж хэлж байсан.

Миний хувьд мэдэрсэн нэг зүйл нь Солонгос монгол хоёр улсын настнуудаа хүндлэх, эцэг эхээ хүндлэх соёл нь ерөнхийдөө төстэй юм байна лээ. Тийм учраас найз охиныхоо аав ээжтэй нь анх уулзахад хэцүү зүйл байгаагүй.

-Б.Өүлэнзаяа: Би өөрөө Солонгосоор ярьчихдаг учраас харилцахад нэг их хүндрэл байгаагүй. Гэхдээ манай аав ээж хоёр Солонгосоор ярихгүй, манай найз залуу Монголоор ярьж чадахгүй, дунд нь би бүгдийг нь орчуулж өгдөг болохоор надад жаахан хүндрэлтэй байсан. Бас орчуулгаас болоод ч юм уу хоорондоо үл ойлголцол үүсэх вий гэж их санаа зовдог байсан. Гэхдээ азаар тэгээгүй. Манай аав ээж хоёр аль болох бид хоёрт тухтай байлгах гэж хичээдэг учраас манай найз залууд их тухтай байсан байх. 

-Та хоёрын хувьд одоо хаана ямар ажил эрхэлж байгаа вэ?

-И Дэ Рёл: Миний хувьд Солонгост эмний үйлдвэрт борлуулалт хариуцан ажиллаж байгаа.

-Б.Өүлэнзаяа: Монголд “Жэжү эйр” Улаанбаатар дахь салбарт нислэг хариуцсан ажилладаг.

-Хоёр өөр улсад ажиллаж, амьдрахад мэдээж хэцүү байгаа байх тийм үү?

-И Дэ Рёл: Солонгост байхдаа мэдээж хоорондоо байнга уулздаг, уулзахад огт хүндрэл байгаагүй. Тэгээд тусдаа байхаар болоод найз охиноо монгол руу явахад анх их хэцүү байсан.

Яалт ч үгүй хосууд хамт байж байж л илүү тайван мэдрэмж төрж, жаргалтай учраас хэцүү байдаг юм байна лээ.

-Б.Өүлэнзаяа: Бид хоёр сүүлийн үед сар хагас юм уу хоёр сардаа нэг уузаж байгаа. Солонгост байхдаа тус тусдаа ажил хийдэг, нэг нь Сөүлд нэг нь Инчонд байсан учраас төдийлөн их уулздаг байгаагүй. Одоо бодоод үзэхээр бараг Солонгост байдгаасаа их уулзаад байгаа.

-Та хоёрын хувьд хосын влог хийдэг шүү дээ. Анх хэзээ влогоо хийж эхлэв. Мөн влогоороо дамжуулан бусдад хүргэхийг зорьсон санаа бий юу?

-И Дэ Рёл: Холын зайн хосууд болохоос эхлэн бид хоёрын влог хийх эхлэл тавигдсан. Өнгөрсөн оны аравдугаар сард манай найз охин монгол руу явсанаас хойш влогоо хийж эхэлсэн гэсэн үг. Бие биентэйгээ үргэлж цуг байж чадахгүй болсон учраас дурсамжтай, дараа нь үлдэхүйц юу хийж болох вэ гэж бодож байгаад влог хийж эхэсэн.

-Б.Өүлэнзаяа: Хосын влогоо бид хоёрын жижиг болзоо гэж боддог. Хоёулаа хувь хувийн ажлаа хийгээд завгүй байдаг. Уулзах зав олдохоороо хийх рийл, влогийн санаагаа ярилцдаг. Тэгэхээр ирээдүйнхээ тааар ярилцах боломж болон цугтаа хийж байгаа болзоо тэр байсан.

-Олон нийтийн сүлжээнд влог хийдэг учраас мэдээж эерэг, сөрөг олон сэтгэгдэл ирдэг байх. Хэрхэн хзлээж авдаг вэ. Мөн та хоёрын харицлааг ойр дотныхон нь эсэргүүцэж байв уу? 

-И Дэ Рёл: Солонгост ч Монголд ч хуучинсаг үзэлтэй хүмүүс олон байдаг. Түүнээс болоод олон үндэстний гэр бүл буюу гадаад хүнтэй үерхэж гэрлэхийг буруугаар хүлээж авдаг хүмүүс их. Миний хувьд найзууд, хамаатнууд дундаасаа анх удаа гадаад хүнтэй үерхсэн хүн нь. Тийм болохоор анх их гайхаж хүлээж авсан ч яг танилцуулахад их дуртай байсан.

-Б.Өүлэнзаяа: Бид хоёрын влогт "дэмжиж байна шүү" гэсэн хүмүүс их байдаг. Гэхдээ зарим хүмүүс тэр дундаа Монголчууд гадаад хүнтэй сууна гэдгийг жаахан буруугаар хүлээж авдаг. Энэ нь зөвхөн Монголд ч гэлтгүй Солонгост ч бас байдаг. Миний хувьд мэдээж эсэргүүцэлтэй тулгарч байсан. Манай аав ер нь дургүй байдаг. Би Солонгост байдаг байхдаа ааваараа тоглоод гадаад хүнтэй үерсэн гэхээр “ёстой үгүй шүү” гээд эсэргүүцдэг хүн байсан учраас анх яаж хэлнэ ээ гэж их айдаг байлаа. Яг хэлээд танилцуулахад, "миний охины л сонголт" гээд их эерэгээр хүлээж авсан.

-Цаашдынхаа зорилгоос бидэнд хуваалцахгүй юу? Нууц биш бол цаашдаа хаана амьдрах вэ?

-Б.Өүлэнзаяа: Цаашдаа илүү олон хүмүүс бид хоёрыг таньдаг болоод, зөв үлгэр дуурайлал үзүүлдэг хүмүүс болохыг хүсэж байгаа.

-И Дэ Рёл: Хаана амьдрахаа одоогоор хараахан тодорхой шийдээгүй байгаа ч гэсэн санаснаар болдог бол өвөл нь солонгост зун нь монголд амьдрамаар байна. Хосын влогоо цагаан үстэй болж хөгширтлөө хиймээр байгаа ч хэзээ хүртэл хийхээ одоогоор сайн хэлж мэдэхгүй байна. 

-Ярилцсанд баярлалаа.




Өнөөдөр үхэр өдөр

8 цагийн өмнө