ВИДЕО: Сингапурын аялагч эмэгтэйд автобусны жолооч, монгол эрэгтэй бэлгийн дарамт үзүүлэхийг завдсан гэж мэдээлжээ

ВИДЕО: Сингапурын аялагч эмэгтэйд автобусны жолооч, монгол эрэгтэй бэлгийн дарамт үзүүлэхийг завдсан гэж мэдээлжээ

Сингапурын аялагч Женнифер Хон гэх эмэгтэй манай улсаар аялж байх үед бэлгийн дарамтад өртсөн талаараа өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлжээ.

Тодруулбал, Женнифер Хон аяллын талаарх богино бичлэгээрээ автобусны жолооч өөрт нь их сайн хандаж байсан ч оройн цагаар өрөөнд нь орчхоод гарахгүй байсан гэсэн байна. Мөн тэр дөрвөн хүүхэдтэй их жаргалтай нэгэн байна гэж харсан ч түүнийг тийм үйлдэл гаргана гэж бодоогүй. Хаалгаа түгжээгүй нь миний алдаа байсан. Ямар ч улс 100 хувь аюулгүй биш. Гэхдээ Монгол Улс миний аялсан хамгийн аюулгүй улс байсан” гэсэн гарчигтайгаар дараах бичлэгийг нийтэлсэн байна.