Оросын Холбооны Улсын “Газпром” Нийтийн хувьцаат нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн дарга Алексей Борисович Миллер тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад ажлын айлчлал хийж байна.
Монгол Улсын Шадар сайд Оросын Холбооны Улсын “Газпром” Нийтийн хувьцаат нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн дарга Алексей Борисович Миллер тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр улсын газрын тос болон хийн салбарт хамтран ажиллах асуудлаар санал солилцсон байна. Оросын Холбооны Улсын “Газпром” Нийтийн хувьцаат нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар нарт бараалхлаа. Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Оросын Холбооны Улсын “Газпром” Нийтийн хувьцаат нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллертэй газрын тос, хийн салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан байна.