Байраа зарахад төлдөг хоёр хувийн татварыг хүчингүй болгох өргөдөлд 57 мянга гаруй иргэн гарын үсэг зураад байна

Байраа зарахад төлдөг хоёр хувийн татварыг хүчингүй болгох өргөдөлд 57 мянга гаруй иргэн гарын үсэг зураад байна

Хуульч О.Батхүү нийтийн өргөдлийн "D-өргөдөл" цахим системд "Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг хоёр хувийн татварыг хүчингүй болгох" өргөдлийг санаачилсан билээ. Өнөөдөр /2025.08.26/ 17:00 цагийн байдлаар 57 мянга гаруй иргэн гарын үсэг зураад байна. Хэрэв иргэдийн санал 100,000-д хүрвэл УИХ-аар хэлэлцэгдэнэ.

Тэрбээр "Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг хоёр хувийн татварыг хүчингүй болгох шаардлагатай байна. Хүмүүс байр орон сууц авахдаа зээлээр авдаг. Зээлийн хүү төлбөр төлөхдөө өөрийн цалин орлого буюу татвар төлсөн мөнгөөрөө төлдөг. Мөн байр орон сууц бол хүний анхдагч хэрэгцээ. Дэлхийн бусад улсад амьдран суугаа байшин, байр орон сууцаа зарахад татвар төлдөггүй. Учир нь энэ бол ашиг орлого олох бизнес биш. Иймд энэхүү хоёр хувийн татварыг цуцлах шаардлагатай" гэж үзэж буй.