НҮБ-ын Хүүхдийн сангийн болон АНУ-ын Конгрессын гишүүд ХӨСҮТ-д айлчилжээ. Төлөөлөгчид халдварт өвчний үеийн тандалт, хариу арга хэмжээ, оношилгоо, вакцинжуулалтын хүйтэн хэлхээний тогтолцоо, вакцин, биобэлдмэлийн төв агуулахтай танилцлаа.
2021 онд НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгээр ХӨСҮТ-д хоёр давхар, 1686 м2 талбай бүхий орчин үеийн “Вакцин, биобэлдмэлийн үндэсний төв агуулах”-ыг ашиглалтад оруулсан юм. Ингэснээр вакциныг хадгалах багтаамж дөрөв дахин нэмэгдэж, манай улсад томоохон хөрөнгө оруулалт болж, үр ашигаа өгсөөр байгаа талаар танилцуулж, санал солилцов.