Цагдаагийн байгууллагаас М.Мөнхтэмүүлэн, М.Мөнхсаран гэх нэг айлын хоёр хүүхдийг эрэн хайж эхэлжээ.
М.Мөнхтэмүүлэн нь 10 настай, 145 см өндөртэй, шар өнгийн куртик, хар өнгийн гуталтай явж байгаа бол М.Мөнхсаран нь 12 настай, 150 см өндөр, ягаан өнгийн куртик, хар өнгийн өмд, хар өнгийн гуталтай явж байгаа аж. Тухайн хүүхдүүдийн талаарх ач холбогдолтой мэдээллийг үнэлж авах бөгөөд хүүхдүүдийн талаарх мэдээллийг цагдаагийн 94945426, 80510000 дугаар утсанд мэдээлэхийг хүсчээ.