Хотын дарга Х.Нямбаатарын хэрэглэдэг “Chunghwa” брэндийн тамхи нь олны шүүмжлэлийг дагуулаад байсан.
Тэгвэл “Чунхва” брэндийн энэ тамхи нь "Shanghai Tobacco Group"-ийн үйлдвэрлэдэг хятад тамхи бөгөөд улсдаа тамхины дээд зэрэглэлийн брэндэд тооцогддог байна. Уг тамхийг Мао Зэдуны хамгийн дуртай тамхины брэнд байсан гэж мэдээлсэн байдаг бөгөөд Хятадууд уг тамхийг ихэвчлэн нэгэндээ бэлэг болгон өгдөг аж. Мөн улсдаа уг тамхины бүтэн хайрцаг нь 7500 юань буюу монгол мөнгөөр 3.7 сая төгрөгөөр худалдаалагддаг байна.