Өнгөрөгч даваа гараг /2025.08.18/-т өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцах өргөтгөсөн хурлын үеэр хичээл сургууль эхлэхтэй холбоотойгоор авто замын хөдөлгөөний зохицуулалт хийхээр төлөвлөснийг танилцуулсан.
Тодруулбал, нийслэлийн авто замын түгжрэл бууруулах төслүүдийн зохицуулагч Д.Бадарсан "Долоо хоногийн хугацаанд 2542 хүнээс гурван долоо хоногийн турш автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах санал асуулга авахад 63 хувь нь дэмжсэн гэсэн юм.
Ингэснээр маргааш буюу энэ сарын 25-ны даваа гаргаас эхлэн Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцох автомашинууд улсын дугаарын тэгш, сондгойгоор оролцох юм. Харин хичээлийн шинэ жил буюу есдүгээр сарын 1-ний өдөр бүх автомашин хөдөлгөөнд оролцохоор зохицуулсан" гэсэн мэдээллийг өгсөн. Тэгвэл маргааш /2025.08.25/-аас эхлэн тэгш, сондгой дугаарын хязгаарлалт доорх хуваарийн дагуу үйлчилнэ.