УБ Сонгодо эмнэлгийн хойд талын авто замыг түр хааж, дулааны шугам шинэчилнэ

УБ Сонгодо эмнэлгийн хойд талын авто замыг түр хааж, дулааны шугам шинэчилнэ

Улаанбаатар хотын С.Зоригийн гудамж буюу УБ Сонгодо эмнэлгийн хойд талын замыг наймдугаар сарын 1-ний өдрийн 8:00 цагаас 20-ны өдрийн 18:00 цаг хүртэл хаана. Зам хааж, дулааны 2А магистраль шугамыг өргөтгөх тул жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.