МУГТ Э.Содномпилжээ цээжнээс 236 кг-ыг өргөж түрүүлжээ

МУГТ Э.Содномпилжээ цээжнээс 236 кг-ыг өргөж түрүүлжээ

Тайланд улсын нийслэл Бангкок хотод пара пауэрлифтингийн Ази, Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 3-13-ны өдрүүдэд болж байна.

Тэмцээнд манай улсаас Сүхбаатарын одонт, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор таван тамирчин өрсөлдөхөд 107 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ алтан медаль хүртлээ. Тэрбээр цээжнээс 236 кг-ыг өргөснөөр тус тэмцээний дөрөв дэх медалиа гардсан бөгөөд өмнө нь хоёр алт, нэг хүрэл медаль хүртэж байв. .




Өнөөдөр луу өдөр

6 цагийн өмнө