Улсын заан С.Сүхбат гаргасан үйлдэлдээ уучлалт гуйлаа

Улсын заан С.Сүхбат гаргасан үйлдэлдээ уучлалт гуйлаа

Монголын Үндэсний бөхийн холбооны "Алтан цом”-ын төлөөх хагас шигшээ барилдаан өчигдөр /2026.04.11/ боллоо.

"Хатант интернэшнл" баг “АПУ-Скайтел” багтай учраа тааран барилдсанаас “Хатант интернэшнл” баг 15:10-аар ээлжит ялалтаа авч, тэргүүн байрын төлөө өрсөлдөхөөр болсон. Тэгвэл тус барилдааны тавдугаар тойрогт улсын арслан Б.Орхонбаяр, улсын заан С.Сүхбатыг давхар шуудагны барьцнаас түрж байхдаа тайлбайн хашлага нуруугаар нь мөргүүлсэн байдаг. Энэ үйлдлээс үүдэн хоёр бөхийн дунд багахан маргаан үүссэн. Удалгүй хоёр бөх гар барьж, эвлэрсэн хэдий ч бөхийн цэцийн шийдвэрээр хоёр бөхийг барилдуулалгүйгээр улсын арслан Б.Орхонбаярыг давуулсан байдаг. Барилдааны дараа улсын заан С.Сүхбат гаргасан үйлдэлдээ уучлалт хүсэж, цахим хуудсандаа нийтэлжээ.

 




Өнөөдөр луу өдөр

4 цагийн өмнө