Цахим спортын “Counter Strike-2” тоглоомын "PGL Bucharest 2026" тэмцээний шигшээ шатны тоглолтууд Румын улсын Бухарэст хотноо зохион байгуулагдлаа.
“The MongolZ” гуравдугаар байрын төлөө Францын "3DMAX" багтай өчигдөр /2026.04.11/ тоглож, 2:0 тооны харьцаатай ялалт байгууллаа. Тэд хасагдах шатанд ОХУ-ын "PARIVISION" багийг 2:1 тооны харьцаатай хожиж, шөвгийн дөрөвт "FUT Esports" багт 0:2-оор хожигдсон. “The MongolZ” “PGL Bucharest 2026” тэмцээний гуравдугаар байр эзэлснээр 150 мянган ам.долларын шагнал авч, дэлхийн чансааны дөрөвт бичигдэж эхэллээ.