Бусдын амь насыг аварч, харамсалтайгаар амиа алдсан 19 настай Н.Буянжаргалыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ

Бусдын амь насыг аварч, харамсалтайгаар амиа алдсан 19 настай Н.Буянжаргалыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ

Сэлэнгэ аймаг, Шаамар сумын “Битүүгийн тохой” гэдэг газарт, Ерөө голын усанд бага насны хоёр хүүхэд живж байхад нь аварч, улмаар өөрөө амь эрсдсэн харамсалтай хэрэг энэ сарын 16-ны өдөр гарсан билээ. 

Бусдын амь насыг аварч, харамсалтайгаар амиа алдсан 19 настай Н.Буянжаргалыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ. Түүний хүнлэг, нинжин сэтгэлийг монголын ард түмэн үргэлж санан дурсаж, хүндэлж явах болно хэмээн олон нийт талийгаачийн араас залбирч байна.