СУРВАЛЖИЛГЫН МӨРӨӨР: Б.Цэцэг холимог тулааны тамирчин Б.Алтанчимэгийн Дэлхийн аваргын тэмцээнд оролцох зардлыг гардууллаа

СУРВАЛЖИЛГЫН МӨРӨӨР: Б.Цэцэг холимог тулааны тамирчин Б.Алтанчимэгийн Дэлхийн аваргын тэмцээнд оролцох зардлыг гардууллаа

Дэлхийн аваргад оролцохоор зуны амралтаараа үйлдвэрт ажиллаж буй Б.Алтанчимэг охинтой ярилцсан сурвалжилга өнөөдөр /2024.06.20/ iSee.mn мэдээллийн сайтад нийтлэгдсэн. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу.

Улмаар тус ярилцлагыг үзсэн зарим хүн Б.Алтанчимэг охинд сэтгэлийн бэлэг өгөхийг хүсэж манай сайттай холбогдсон юм. Үүний нэг нь “Очир дара” брэндийн үүсгэн байгуулагч, инфлүүнсер Б.Цэцэг байлаа. Түүний хувьд Б.Алтанчимэг охины ДАШТ-ий зардал болох 7 сая төгрөгийн бэлэглэхээр болсон. Иймд бид эл баяр үйл явдлыг шууд дамжуулан хүргэлээ.

ШУУД ҮЗЭХ:

Б.Алтанчимэг одоо 19 настай. Их засаг олон улсын их сургуулийн Аюулгүй байдал, Эрхзүйн ангийн хоёрдугаар курсийн оюутан. Мөн тэрбээр жюү жицү, бокс, таеквондогийн спортоор хичээллэж, улсын олон чанартай тэмцээн уралдаан томоохон амжилтуудыг гаргажээ. Түүнчлэн өнгөрсөн тавдугаар сард болсон насанд хүрэгчдийн Холимог тулааны улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож, тэргүүн байр эзэлсэн байна. Улмаар Азийн аварга, Дэлхийн цомын аварга, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ аваад буй. Тиймээс тэмцээний зардлаа олохоор оюутны зуны амралтаараа блокны үйлдвэрт ажиллаж байгаа юм.