Тяньжин боомтод 5450 чингэлэг гацсан хэвээр байна

Тяньжин боомтод 5450 чингэлэг гацсан хэвээр байна

Тяньжин боомтод ирсэн чингэлгүүд Монгол руу гарч чадахгүй гацаа үүсгэсэн. Тодруулбал, БНХАУ-ын Тяньжин боомт-Замын Үүд чиглэлд хэвийн үед 1.5-2 галт тэрэг ачигддаг байсан бол 2024 оны гуравдугаар сарын сүүлээс Монгол Улс руу орж ирэх импортын галт тэрэгний тоо тодорхойгүй шалтгааны улмаас цөөрсөн хүнд нөхцөл байдал үүссэн.

Тэгвэл өнөөдрийн байдлаар тус 5450 чингэлэг Тяньжинд гацсан хэвээр байна. Боомтын сайд мэдээлэл хийснээс хойш тус асуудлаар холбогдох хүмүүс ажиллаж байна. Хамтарсан уулзалт, зөвлөгөөнүүдийг зохион байгуулж байгаа ч Хятадын талаас тодорхой хариу ирүүлээгүй хэвээр байгаа аж.