Шенгений визийн хураамж нэмэгджээ

Шенгений визийн хураамж нэмэгджээ

Шенгений визийн хураамж зургаадугаар сарын 11-нээс нэмэгджээ. Түүнчлэн насанд хүрэгчдийн визийн үндсэн төлбөр 80-90 евро, хүүхдийнх 40-45 евро байсан бол одоогийн өөрчлөлтөөр 12 хүртэл хувиар нэмэгдэнэ. Уг өсөлтийг Европын комисс гишүүн орнуудын инфляцтай холбон тайлбарлаж байна. Харин шенгений визийн сунгалтын хураамж 30 евро хэвээр байгаа юм. 

Түүнчлэн визийн хураамж нэмэгдсэн хэдий ч бусад улс орны визний хураамжтай харьцуулахад харьцангуй хямд хэвээр байна. Тухайлбал, Их Британид 134 евро, АНУ-д 185 евро, Австрали 117 еврогийн хураамжтай. Шенгений орнуудад Ирланд, Кипрээс бусад Европын холбооны гишүүн орнууд багтана. Румын, Болгар нь Европын холбооны гишүүн орон мөн ч Шенгений дүрмийг хэсэгчлэн хэрэгжүүлдэг учир бүрэн бүрэлдэхүүн хэсэг нь биш юм. Харин Норвеги, Исланд, Лихтенштейн, Швейцарь улсууд нь Европын холбооны гишүүн биш боловч Шенгений бүсэд багтдаг.

Европын комисс гурван жил тутамд визийн хураамжийг дахин үнэлж, үнийг нэмэгдүүлэх боломжтой. Үүнд инфляцийн түвшин болон гишүүн орнуудын төрийн албан хаагчдын дундаж цалин нөлөөлдөг. Энэ удаагийн өөрчлөлтийг өнгөрсөн оны 12 дугаар сарын 2-нд гишүүн орнууд олонхын саналаар дэмжиж, өнгөрөгч хоёрдугаар сарын 2-нд үнийн саналыг гаргажээ.